Life
Domaine de la Baume-ийн түүх
3 мин
Домэйн дэ ла Бумын (Domaine de la Baume) түүх нь тэртээ 1880 онд дарс хийх чин хүсэл эрмэлзэлтэйн дээр өөрсдийн дарсыг алдартай өв хөрөнгө болгож чадна гэсэн итгэл үнэмшилтэй ПРАТ /PRAT/ -ын гэр бүлээс эхлэлтэй юм. Тухайн үед усан үзмийн тариалангийн талбай нь phylloxera - ийн тахалд нэрвэгдэн хоцорсон байлаа. Аав Жин Прат нь тэр газарт "Фоли" хэмээх өвөрмөц байшин барьсан нь өдийг хүртэл тус эдлэнгийн бэлгэ тэмдэг хэвээр үлджээ. Хорь гаруй жилийн турш Жин Прат өөрийн хөвгүүдтэйгээ хамт усан үзмийн талбайгаа шинэчилж дарсныхаа нэр хүндийг өсгөхийн тулд бүх хүчээ дайчилж 100 га талбайг дахин сэргээж чадсан юм. Тэрээр 1900 онд Парис дахь алдарт үзэсгэлэн худалдааны газар болох Хауссман өргөн чөлөөнд Домэйн дэ ла Бумын нэрийн дэлгүүрийг нээжээ. Хөгшин настай болсон тэрээр хөвгүүддээ Домэйнийг өөрийн хүсэл эрмэлзэл, шаргуу хөдөлмөрч зан чанарын хамт өвлүүлэн үлдээв. Ийнхүү хоёр үе өнгөрсний дараа 1990 онд Австралиас ирсэн Хардигийн гэр бүл түүхэн шинэчлэл хийсэн нь сурсан мэдсэнээсээ илүү ихийг өвлүүлж шинэ санаа хэрэгжүүлж чадсан явдал байв. Усан үзмийн талбайг шинэчлэх зорилгоор тэд орон орны төрөл бүрийн усан үзмийн сортуудыг өөрсдийн эдлэндээ тариалжээ. Тэд шөнийн цагаар ургац хураах ажлыг санаачлан зохион байгуулж, усан үзэмд маш хүндэтгэлтэй ханддаг өвөрмөц хэв маягийг бий болгосон ба дарсны орчин үеийн үйлдвэрлэл болон хадгалалтын аргыг нэвтрүүлсэн юм. 2003 онд Грандс Каис дэ Франц группын ерөнхийлөгч Жосеф Хэлфрик тус үл хөдлөх хөрөнгийн эрх мэдлийг авч олон улсад таниулах ажлыг хийсэн. Хөрөнгө эзэмшигч хүмүүст энэ нь Terroir de la baume-тэй эв нэгдэлтэй байх урам зориг болдог байна.
1880 оноос хойшхи Домэйний бэлгэ тэмдэг
Зуун дамжсан түүхтэй Домэйн дэ ла Бум нь уламжлалт аргыг ашиглан хурц анхилуун үнэртэй гайхалтай дарс үйлдвэрлэдэг. Урам зоригийн эх үүсвэр болсон Домэйн нь Лангүздок - Реүсиллоны цээжин дэх Брезерс ба дундад зууны үеийн хот болох Пезенас хоёрын дунд байрлах Сервиа хэмээх жижиг тосгонд оршдог. Байгалиар хүрээлэгдсэн амар амгалангийн жинхэнэ диваажин болсон тус газар нь өмнө зүгийн халуун дулаан уур амьсгал, нөхөрсөг зан байдал болон газар нутгаа хайрлан хуваалцахын илэрхийлэл болсон газар юм. Үүсгэн байгуулагч Жин Пратын хүндэтгэлд зориулж Ж болон П үсгээр чимэглэсэн гоёмсог төмөр хаалга руу та нэг замаар яваад л очих боломжтой.
Манай дарснууд
Домэйн дэ ла Бум нь сүүлийн 5 жилийн хугацаанд 50 гаруй шагнал хүртсэн нь энэ дарсны мэргэжилтнүүдийн гайхалтай ноу-хауг харуулсан түүхэн үйл явдал болсон билээ.
Шагналууд
- Chardonnay 2017: 2018 он "Chardonnay du Monde" наадам
- Vionier 2016: 2017 он "Grands Wins du Languеdoc" наадамд алтан медальт дарснуудын хамгийн шилдэг
- Pinot Noir Rosé 2016: 2017 он “Grands Vines du Languеdoc” наадамд алтан медальт дарснуудын хамгийн шилдэг
Бэлтгэсэн: World Wine
Нийтлэл танд таалагдсан уу?
Сэтгэгдлүүд (0)
Дэмжсэн
0 хүн (0%)
Түдгэлзсэн
0 хүн (0%)
Дэмжээгүй
0 хүн (0%)