JDF
INFORMING. INSPIRING. EMPOWERING.
JDF

Шинжлэх ухаан

Финтекийн ирээдүй: Frontier Fintech Summit 2019


2019 оны 04 сарын 26


Д.Жаргалсайхан
@jargaldefacto


13333   0


2 мин


Финтек буюу санхүүгийн технологи нь санхүүгийн үйлчилгээг уламжлалт бус аргаар буюу онлайнаар, шуурхай, зардал багатайгаар хүргэх зорилготой технологи юм. Технологийн хөгжлийн ачаар Финтек салбарын хөгжил дэлхий дахинд маш эрчтэй явагдаж байгаа нь Монголд ч тусгалаа олж байна. Төрөл бүрийн Финтек старт-апууд үүсч, банкууд энэ чиглэлд шинэ бүтээгдэхүүн нэвтрүүлж, цахим мөнгө үүсгэсээр байна. Цаашид улам хөгжиж илүү боловсронгуй болох нь тодорхой энэ салбарт шинэ тоглогчид нэмэгдэж, тэр хэрээр ахиц дэвшлүүд олон гарч байгаагийн зэрэгцээ саад бэрхшээлүүд ч цөөнгүй бий. Энэ нь Финтек салбарынханд олуулаа цуглан, боломж хийгээд асуудлаа хэлэлцэж, салбарын ирээдүйгээ тодорхойлох шаардлага тулгараад байгааг илтгэнэ.

Яг ийм цаг мөчид Монголын Финтекийн Холбоо, Гадаад Харилцааны Яам, Санхүүгийн Зохицуулах Хорооноос хамтран “Fintech Innovation in Frontier Market” сэдвийн дор “Frontier Fintech Summit 2019” арга хэмжээг зохион байгуулах гэж буйг дуулгахад таатай байна.

Энэ томоохон чуулганд Финтек салбарт дэлхийд тэргүүлж яваа энтрепренерүүд, Монголын бизнесийн манлайлагчид, бодлого тодорхойлогчид, чадварлаг мэргэжилтнүүд, хөрөнгө оруулагчид оролцож Финтекийн хөгжил, сайн жишээ, асуудлын шийдлүүдийг хэлэлцэн, хамтын ажиллагаагаа улам бүр өргөжүүлж батжуулна. Үүний сацуу төрийн өндөр тушаалтнууд хүрэлцэн ирж, энэ салбарт ямар бодлого, зохицуулалтууд дутуу байгааг сонсон, хэрэгцээт хууль тогтоомжийг гаргах тал дээр уг чуулганд оролцогч бусад талуудтай хамтран ажиллана гэдгээрээ энэ чуулган өндөр ач холбогдолтой юм.

Энэ олон улсын хурлын хүрээнд:

  • 5-р сарын 10-ны өдөр ГХЯ-нд “Frontier Fintech Summit” бодлого, эрх зүйн хэлэлцүүлэг
  • 5-р сарын 11-ний өдөр Шангрила зочид буудалд “Frontier Fintech Summit” хурал

 Frontier Fintech Summit 2019-ийн зочид

65403b0a2ccf1cb43643b636f9abd058.png

d8e2808f86ed17876784b6db9603695f.png

4c8aa2be17b4fbb9a6fc6cd6df6dc109.png

f6a7c8674664bd953643d40bc27961dc.pngАрга хэмжээнд оролцсоноор таныг дараах боломжууд хүлээж байна:

  1. Технологиор дамжуулан санхүүгийн үйлчилгээг хурдасгах, хялбаршуулах боломжуудтай танилцах
  2. Салбарын инноваторууд болон лидерүүдтэй уулзах
  3. Дээд шатны бизнес эрхлэгчид болон хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллах
  4. Финтекийн инновациар мэдлэгийн хүрээгээ тэлж, бизнесээ өргөжүүлэх

Хэн оролцох хэрэгтэй вэ?

Удирдах түвшний мэргэжилтнүүд, бодлого тодорхойлогчид, энтрепренерүүд, судлаачид

Дэлгэрэнгүй мэдээллийг www.frontierfintech.org вебсайтаас авна уу.

Партнер болон Спонсор:

Гадаад Харилцааны Яам, Санхүүгийн Зохицуулах Хороо, Нийслэлийн Үйлдвэрлэл, Инновацийн Газар, HUB Innovation Center, Steppe Group, TrussChain, Input Output HK, Cardano, Tanker Fund

Хэвлэл мэдээллийн хамтрагч

Jargal DeFacto, Unread Media, Trends.mn


Нийтлэл танд таалагдсан уу?

Сэтгэгдлүүд (0)


Дэмжсэн
0 хүн (0%)

Түдгэлзсэн
0 хүн (0%)

Дэмжээгүй
0 хүн (0%)

Холбоотой нийтлэлүүд