JDF
INFORMING. INSPIRING. EMPOWERING.
JDF

Life

Know your grape Chardonnay


2021 оны 11 сарын 08


World Wine
@World Wine


3676   0


2 мин


Chardonnay бол ногоон, шаргал хальс бүхий цагаан дарс хийхэд ашиглагддаг усан үзмийн сорт юм. Хэдий тус сорт нь Франц улсаас гаралтай ч өдгөө дарс үйлдвэрлэгч бүх улс орон, бүс нутгууд тарьж ургуулан дарс үйлдвэрлэлд ашиглаж байна. Уг сорт нь Францын Бургунди муж, Маконей бүс нутгийн жижиг тосгон болох "Chardonnay"-аас гаралтай бөгөөд тус тосгоны нэрээр нэрлэгдсэн. Chardonnay нь тариалалтын хувьд бусад усан үзмийн сортуудтай харьцуулахад харьцангүй хялбарт тооцогддог. Chardonnay-ийн амтанд тариалангийн талбайн онцлог, цаг агаарын төлөв байдал маш их нөлөөлдөг. Сэрүүн орчинд ургасан Chardonnay нь чимчигнэсэн, исгэлэн талдаа байдаг бол дулаан газар ургасан Chardonnay нь тропикал жимс, зөгийн бал гэх мэт илүү чихэрлэг талын амттай байдаг. 

Chardonnay нь дэлхий дахинд хамгийн их тариалагддаг усан үзмийн сортуудын нэг бөгөөд цагаан дарсны усан үзмийн тариалалтын хэмжээгээр хоёрдугаарт (нийт 2110 км²) ордог байна. Хамгийн их тариалагддаг Испанийн Airen сорт нь ихэвчлэн брэнди үйлдвэрлэлд ашиглагддаг тул Chardonnay-г цагаан дарсны ертөнцийн хамгийн том төлөөлөл гэж хэлж болох юм. Мөн шампейн болон оргилуун дарс үйлдвэрлэлд хамгийн их ашиглагддаг усан үзэм бол Chardonnay.

Та Chardonnay дарсны хамгийн олон сонголтыг онлайнаар www.premiumtaste.mn хаягаар орж захиалаад гэртээ хүргүүлж авах боломжтой.

718b1b24deb7d5207887c58a5df204cd.png

280be0fdf877ece730f15b4f7e9e9865.png

Бэлтгэсэн: World Wine


Нийтлэл танд таалагдсан уу?

Сэтгэгдлүүд (0)


Дэмжсэн
0 хүн (0%)

Түдгэлзсэн
0 хүн (0%)

Дэмжээгүй
0 хүн (0%)

Холбоотой нийтлэлүүд