JDF
INFORMING. INSPIRING. EMPOWERING.
JDF

Life

ДАРС+ӨНДӨГ


2019 оны 04 сарын 18


World Wine
@World Wine


10341   1


6 мин


Дарсаар "Дагина" болох нь 

Нэг л мэдсэн чинь би гэдэг хүн дараалсан олон баярын хөлд дарагдаж, ороолтноос өөр таарах хувцасгүй болжээ. Урин дулаан цагт уулын согоо шиг хүүхнүүд урдуур хойгуур гунхалзаж байхад байхад би гэдэг хүн гэм хийсэн мэт гутлын хоншоороо ширтэж, газар шагайж явах гэж үү?

ҮГҮЙ ШҮҮ! Эрс шийдэмгийгээр энэ хариултыг өөртөө хэлж чадсан юм чинь, эрүүл хэрнээ найдвартай жин хасах тураах дэглэмийг хайлаа. Уг нь дасгал хийвэл дагина болно л доо. Даанч завгүй л болохоос хэмээн өөрийгөө өмөөрсхийж суутал сэтгэлд ихэд нийцсэн ДАРС+ӨНДӨГНИЙ дэглэм оллоо. Гэхдээ мэдээж би хүссэн жиндээ хүрчихвэл, түүнийгээ тогтоохын тулд дасгал хийнэ гэж төлөвлөсөн.

1947 онд Vogue сэтгүүлд хэвлэгдсэнээс хойш дэлхийн хэдэн зуун сая эмэгтэйг дагина болгож, өнөөг хүртэл бүсгүйчүүдээс хамгийн их “од”-той үнэлгээг авч буй энэхүү дэглэмийг “Зовлон нэгтнүүддээ” санал болгоё. Хамтдаа хэрэгжүүлээд үзье.

Энэ дэглэмийн гол дүрийн нэг болох ӨНДӨГ нь хамгийн бага илчлэг агуулах хэрнээ өндөр уураг, амин дэмээр баялаг тул хүний биед шаардлагатай эрдэс бодис, энергийг нөхдөг. Хэрвээ та энэ дэглэмийг барихдаа улаан дарс сонгох гэж байгаа бол энэ нь зүрх судас болон хоол боловсруулах системийн үйл ажиллагааг сайжруулж, тархины цусан болон хүчил төрөгчийн хангамжийг сайжруулж, ясны кальци алдагдалтыг багасгадаг байна.

Харин цагаан дарс сонгох гэж байгаа бол биеийг бүрэн цэвэршүүлэхээс гадна уушгины хорт хавдар үүсэх эрсдлийг бууруулж, дархлааг сайжруулдаг байна. Хамгийн гол нь дарсанд агуулагдах фенол нь цусан дахь тослогийг исэлдүүлснээр хлостерин үүсэхээс сэргийлж, таргалалтыг зогсоож дагина болгох ид шидтэй ажээ.

72514838e1ca30e0b70c0facf030a59e.png

Энэ дэглэмийн хамгийн сайхан нь оройн хоолондоо 150 гр хэмжээтэй стейк идэж болохоос гадна миний хувьд кофеноос татгалзах шаардлагагүй нь сайхан байна.

b5c529e92f1a88f1440731c8698e4ae9.jpeg

ХАМГИЙН ХЯЛБАРХАН БЭЛТГЭЛ

ДАРС+ӨНДӨГ дэглэмийг барихын тулд тэдэн грамм ногоог, тэдэн грамм тахиа, загасны махтай чанах зэргээр янз бүрийн хүнс цуглуулж, хоол бэлтгэх шаардлагагүй нь ихэд таалагдсан юм. Би өөрийн уух дуртай JP.Chenet дарсны төрлөөс бэлтгэв. Уг нь цагаан дарсыг өглөөний цайндаа уухад хамгийн тохиромжтой бол өдрийн хоолны үеэр ягаан, оройн хоолны үеэр махтай улаан дарс төгс зохицдог. Гэхдээ би энэ удаад бүх төрлийн хоолонд зохицдог JP.Chenet дарсыг бэлтгэсэн.

Өдөрт нэг шил дарсыг уухдаа өглөө, өдөр, оройн хоолонд зориулж тэнцүү хуваадаг байна. Мөн би сагс өндөг худалдан авлаа. Ингээд дэглэмээ эхэлье.

08f0839fc5c3d1a091b442cc338fd900.png


ДЭГЛЭМИЙН ЦЭС

Өглөөний цай

  • 1 ширхэг чанасан өндөг
  • 1 хундага цагаан дарс (хуурай, илүү тохиромжтой JP.Chenet Colombard sauvignon)
  • Хар кофе /элсэн чихэр, сүүгүй/
  • Ус /хүссэнээрээ/

Үдийн хоол

  • 2 ширхэг өндөг
  • 1 хундага дарс (хуурай, илүү тохиромжтой JP.Chenet Cinsualt Grenache Rose)
  • Хар кофе /элсэн чихэр, сүүгүй/
  • Ус /хүссэнээрээ/

Оройн хоол

  • 150гр стейк (хар чинжүү, нимбэгний шүүс)
  • Цагаан дарсны үлдэгдэл (хуурай, илүү тохиромжтой JP.Chenet Colombard sauvignon)
  • Хар кофе /элсэн чихэр, сүүгүй/
  • Ус /хүссэнээрээ/

3252c619a8c7fc54e81d56e0821dbce2.jpeg

Дэглэмийн үеэр би өндөгнөөс уйдахаараа зүсээд, дээр нь улаан чинжүү цацах зэргээр “царай” оруулдаг байлаа. Өндөг нь өөрөө өег цатгалан мэдрэмж төрүүлдэг тул тэгтлээ өлсөхгүй. Гэхдээ магадгүй танд эхний хоёр өдөр хэцүүхэн л өнгөрөх байх. Энэ өдрүүдэд таны өмнө нь хуримтлуулсан өөх тос энергийн эх үүсвэр болж шатах учиртай юм. Тэгээд өдрийн турш 1/2 литр ус, жаахан ядрах мэдрэмж авах үедээ кофе уучихдаг байв.


62d68da0f7213014d3ef741e317a9bb8.jpeg

ДЭГЛЭМЭЭ ЭХЛҮҮЛЭХ ӨДРИЙГ СОНГОХДОО...

Дэлхийн олон орны бүсгүйчүүд Ням гаригт дэглэмээ эхлүүлэх нь хамгийн зөв сонголт гэж туршлагаасаа хуваалцжээ. Учир нь ажлын эхний өдөр хэн нэгэн амттай хоолонд уривал дэглэмээ дахиад 7 хоногоор хойшлуулчихдаг. Харин гэрийнхэндээ дэглэм барих шалтгаанаа тайлбарлаж, Ням гаригт эхлүүлчихээр, маргааш нь хэн ч хоолонд урихад татгалзах хүчтэй болсон байдаг гэнэ.

a224e8a14469c78ef35b86f98d2e836b.jpeg

ХИЙЖҮҮЛСЭН УНДАА, ЖИМСНИЙ ШҮҮСНЭЭС ТАТГАЛЗ

Дэглэм барьж байхдаа хийжүүлсэн ундаа болон жимсний жүүснээс татгалзаарай. Энэ дундаа үйлдвэрийн аргаар бэлтгэсэн жүржийн шүүс нь хүний сахарын хэмжээг нэмэгдүүлж, нойр булчирхайг хордуулдаг байна. Ер нь энэ дэглэмийн үеэр бэлэн савлагаатай шүүснээс татгалзах нь зөв. Харин ямар ч тохиолдолд ус уухыг зөвшөөрдөг. 

619d484c0c87786a2953b089d67e0a7f.jpeg


ДАРСЫГ ЗӨВХӨН УСААР ДАРУУЛЖ УУГААРАЙ

Дарсыг ямар ч тохиолдолд усаар даруулж уудаг. Учир нь дарс уусны дараа толгой нь өвддөг мэдрэг хүнд бол ус үүнээс сэргийлнэ. Унтахын өмнө дарс уух нь надад маш их таалагдсан.

Учир нь дарсны онцгой чадвар нь тайвшруулах үйлчилгээтэй тул над шиг  ажил төрөл, ар гэр, эх орны хөгжил гээд /энэ хэсэгт жаахан дэгдүүлэв/ санаа зовох зүйл мундахгүй, шөнөжин нойргүй хонодог хүнд ямар ч химийн орцгүй нойрны сайн эм л гэсэн үг. Хамгийн гол нь унтаж байхад калори шатааж байгаа гэхээр сэтгэлд ихэд л таатай байдаг.


b1c053f94317992d6627621645dbb7a8.jpeg

БИЕ, СЭТГЭЛЭЭ БЭЛДЭЭРЭЙ

Хэрэв та ямар нэгэн хоолны дэглэм барьж эхлэх гэж байгаа бол юун түрүүн эмчээс зөвлөгөө авч байгаарай. Магадгүй хэт таргалалттай бол бие тань тавгүйрхэж, сэтгэл санааны хямралд орж болох юм. Тиймээс эрүүл мэндээ чагнаж, хамгийн гол нь зорилгодоо хүрэх сэтгэл санааны бэлтгэлтэй байгаарай. 

ҮР ДҮН

Энэ дэглэмийг бариад хоёр долоо хоногт 5-10 кг хассан гэдгээ бүсгүйчүүд бичжээ. Гэхдээ хялбархан олдох жаргал гэж хэзээ байдаггүйтэй адил эргээд юу тааралдсанаа идээд байвал таргалах нь тодорхой. Тиймээс би тогтмол  дасгал хийх нь зөв гэж үзсэн.

Мөн би өндөг дарсыг тогтмол хэрэглэж байх болно. Учир нь шарсан төмс, багет талхыг хэдэн зуун саяар нь иддэг Францчууд яагаад таргалдаггүй билээ. Нууц нь ердөө л дарс шүү дээ.

1015c19d85da04912e3351dabe2958bb.jpeg


ДАСГАЛ

Дэглэм барьж буй эхний долоо хоногт бие организмаа дастал огт дасгал хийх хэрэггүй. Харин дараагийн долоо хоногт дэглэм 90%, дасгал 10% байхаар төлөвлө. Аажмаар залхуурлаа ялан дийлж, ойр байснаа хол алхаж, гүйлтийн зам дээр богино хугацаанд гүйх зэргээр өөрийгөө эрүүл амьдралын хэв маягт дасгаарай.

Дэлхийн олон сая эмэгтэйчүүдийн мөрөөдлийг биелүүлсэн ДАРС+ӨНДӨГ дэглэмийн тухай тантай хуваалцлаа. Та надад амжилт хүсээрэй. Би ч бас таныг бусдын өмнө харц дээгүүр ихэмсэг бардам алхаж чадна гэдэгт итгэлтэй байна.

АМЖИЛТ ХҮСЬЕ!

Бэлтгэсэн: World Wine

Холбоо барих: 7777 4747


Нийтлэл танд таалагдсан уу?

Сэтгэгдлүүд (0)


Дэмжсэн
0 хүн (0%)

Түдгэлзсэн
0 хүн (0%)

Дэмжээгүй
0 хүн (0%)

Холбоотой нийтлэлүүд